Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зориорой

Хуучирсан мэдээ: 2018.05.06-нд нийтлэгдсэн

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зориорой

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зориорой

Монголд анх удаа өнөөдөр “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн өдөр-Хаврын баяр 2018” арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.

Хаврын баярыг Монголын байгаль орчны иргэний зөвлөл ТББ-аас санаачилж, МЗХ, СУИС, Сити Их Сургууль, , Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж буй юм байна. Тус арга хэмжээний хүрээнд иргэд олон нийтэд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн соёл, ач холбогдлыг илүү таниулах, цэцэрлэгт хүрээлэнгийн үйлчилгээг сайжруулахад сонирхогч талуудын анхаарлыг хандуулах, дэлхийн улс орнуудын сайн туршлагуудыг бусдад сурталчлах, “ногоон хариуцлага”-ын талаар ойлголт өгөх, эрүүл, цэвэр агаартай орчинд амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх сонирхолтой иргэдийн тоог нэмэгдүүлэхэд чиглэнэ.

 “Ногоон экспо” үр бордоо, суулгацын худалдаа, зөвлөгөө өгөх, хүүхэд залуучуудын урлагийн тоглолт, соёлын болон мэдээлэл түгээх нөлөөллийн ажлууд зохиогдох юм.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж