Ерөнхийлөгч баруун аймагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.06-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч баруун аймагт ажиллаж байна

Ерөнхийлөгч баруун аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  амралтын энэ өдрүүдэд баруун аймгуудад ажиллаж байна. Тодруулбал, өчигдөр Ховд аймагт ажилласан бол өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллах юм. Харин тавдугаар сарын 7-нд Увс аймагт ажиллахаар төлөвлөжээ. Энэ үеэрээ иргэдтэй уулзалт хийх юм.

Ховд аймагт өнөөдрийн байдлаар 87363 хүн амьдарч байгаа бөгөөд ДНБ нь 311.9 тэрбум төгрөгт хүрчээ.  Малын тоо толгой нь 3.4 саяд хүрч, өнгөрсөн оныхоос 168.3 мянган толгой мал буюу 5.1 хувиар өссөн байна.  2017 онд аймгийн хэмжээнд 17 сумын 91 багт 7863 малчин өрх мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа гэсэн статистик гарчээ.

 Ховд аймаг жилд дунджаар 15.6 мянган тонн мах, 1.7 мянган тонн ноос, 514.1 тонн ноолуур, 300 мянган ширхэг арьс, шир үйлдвэрлэж, махны хэрэгцээгээ 100 хувь, төмсний хэрэгцээгээ 100 хувь, сүүний хэрэгцээгээ 85.6 хувь, хүнсний ногооны хэрэгцээгээ 100 хувь дотоодын үйлдвэрлэлээс хангаж байгаа тухай аймгийн удирдлагууд Ерөнхийлөгчид танилцуулсан.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэдтэй хийх уулзалтын үеэр Ховд аймгийн иргэд ажлын байр хомс, цалин тэтгэвэр бага байгаа зэрэг асуудлыг хөндлөө.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж