Нийслэлийн МАН-ын хорооны даргыг ирэх долоо хоногт сонгох чимээ дуулдаж байна. Өмнө нь тус хороог Ц.Сандуй удирдаж байсан ч 60 тэрбумд нэр хутгалдсан гэх үндэслэлээр чөлөөлсөн юм.
Одоо дээрх албан тушаалд хэн, хэн өрсөлдөх вэ гэдэг албан ёсны мэдээлэл гараагүй ч хотын дарга С.Батболд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарын нэр яригдаж буй аж.
Хэнийг нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгохоос ирэх 2020 оны сонгуулийн үр дүн ихээхэн шалтгаална.
Онцлоход, нийслэлийн МАН –ын хорооны даргыг сонгох хуралдаан өнгөрсөн долоо хоногт болох байсан ч шинэ долоо хоногт хийхээр болж хойшлуулсан юм байна.
Г.ХОРОЛ