Хойд Солонгост хоригдож буй АНУ-ын иргэдийг суллана

Хуучирсан мэдээ: 2018.05.05-нд нийтлэгдсэн

Хойд Солонгост хоригдож буй АНУ-ын иргэдийг суллана

Хойд Солонгост хоригдож буй АНУ-ын иргэдийг суллана

Умард Солонгост хоригдож байгаа Америкийн гурван иргэн ойрын хугацаанд суллагдахаар болсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын туслах мэдэгджээ.  Д.Трампын өмгөөлөгчөөр ажиллаж буй Руди Жулиани өчигдөр “Фокс” телевизийн ярилцлагын нэвтрүүлэгт оролцох үеэрээ  Умард Солонгосын удирдагчийн талаар дурдаад, бид гурван хоригдлыг суллахыг зөвшөөрөх хэмжээний хангалттай сэтгэгдлийг Ким Жөн Унд төрүүлж чадсан талаараа ярьсан байна. Мөн Цагаан ордны Хэвлэл мэдээллийн албаны дарга Сара Сандерс сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Пхеньян манай гурван иргэнийг сулласнаар удахгүй хийх АНУ болон Умард Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалт “таатай уур амьсгал”-д болох нөхцөл бүрдэнэ’ гэжээ.  Өнгөрсөн онд нэгэн америк оюутан Умард Солонгосын шоронгоос суллагдаж, эх орондоо ирснийхээ дараа удалгүй нас барсан билээ. Тухайн үед Вашингтон Умард Солонгосыг  “шоронд хүмүүсийг тарчлааж, хүний эрхийг ноцтой зөрчиж байна” гэж буруушааж байсан юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Умард Солонгосын удирдагч өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой /тухайн үед Тагнуулын төв газрын захирал байсан/ нууц уулзалт хийх үеэрээ гурван америк хоригдлыг суллахаар тохиролцсон бололтой.

С.НАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж