АНУ-ын дэд ерөнхийлөгч Ерөнхий сайдтай уулзав

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

АНУ-ын дэд ерөнхийлөгч Ерөнхий сайдтай уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байдэн манай улсад айлчлан ирээд байна. Яг одоо Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байдэн нарын уулзалт Төрийн ордонд болж буй юм.

Уулзалтаар хоёр тал Монгол Улс, АНУ-ын харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлж, иж бүрэн түншлэлийг хөгжүүлэх, харилцааны өнөөгийн түвшин, хэтийн төлвийн талаар санал солилцож байна. Дараа нь дэд ерөнхийлөгч Жозеф Байдэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж