Албадан чөлөөлөх ажилд шүүх саад болов уу?

Хуучирсан мэдээ: 2018.05.05-нд нийтлэгдсэн

Албадан чөлөөлөх ажилд шүүх саад болов уу?

Албадан чөлөөлөх ажилд шүүх саад болов уу?

Иргэн Дайчинхүү гэх хүний Хан Уул дүүргийн нутаг дэвсгэр Бурхантай хөшөөний хойд талд ямар ч зөвшөөрөлгүй барьсан 5 давхар барилгыг буулгах талаар Богд хан уулын дархан цаазат газрын захиргаанаас хүсэлт ирсний дагуу Хан Уул дүүргийн Засаг дарга А\138 захирамж гаргаж газар албадан чөлөөлөх ажил эхэлж дээрх барилгыг буулгаж эхэлсэн. Гэтэл Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд Дайчинхүү дээрх захирамжийг хууль бус гэж нэхэмжлэл гаргасныг шүүх маш хурдан хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн түдгэлзүүлсэн байна. Дүүргийн Засаг дарга хуулийг хэрэгжүүлэхээр ажиллаж байхад ямар ч зөвшөөрөлгүйгээр хууль бусаар газар эзэмшиж хуульгүй мэт дураараа авирлагч этгээдийг шүүх хамгаалж шийдвэр гаргаж байна. Цаашид дүүргийн төрийн захиргааны байгууллагын зүгээс хууль бусаар газар эзэмшиж байгаа олон этгээдүүдийн газрыг албадан чөлөөлөх ажлыг үргэлжлүүлэх үед шүүх захирамж гаргаж саад учруулсаар түдгэлзүүлсээр байвал яах вэ.

Ч.ТУУЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж