Цэцийн даргын хүсэлтийг хүлээн авахаас татгалзлаа

Хуучирсан мэдээ: 2018.05.05-нд нийтлэгдсэн

Цэцийн даргын хүсэлтийг хүлээн авахаас татгалзлаа

Цэцийн даргын хүсэлтийг хүлээн авахаас татгалзлаа

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт 2018 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр “Шүүхийн үйл ажиллагааг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нийцүүлэх тухай” албан бичиг ирүүлжээ. Уг албан бичигт “…Захиргааны хэргийн шүүх Засгийн газрын шийдвэрийн талаарх маргааныг хянан шийдвэрлэж байгаа буруу практикийг залруулж, хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах буюу холбогдох шийдвэрүүдийг хянан үзэх зэргээр шаардлагатай арга хэмжээ авч, хариу ирүүлэхийг мэдэгдэж байна” гэжээ. Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар уг асуудлыг өчигдөр хэлэлцээд Үндсэн хуулийн цэцийн даргаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзлаа. Мөн нэр бүхий гурван иргэнээс энэ асуудалтай холбоотойгоор Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөл, мэдээллийг Үндсэн хуулийн цэцийн дарга Улсын Дээд шүүхэд шилжүүлсэн аж.

Нийт шүүгчдийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд эдгээр иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэн шийдвэрлэх нь Улсын Дээд шүүхийн хуулиар тогтоосон бүрэн эрх, эрхлэн шийдвэрлэх асуудалд харъяалагдахгүй байна гэж үзэж, өргөдлийг буцаахаар шийдвэрлэв.

У.Ойдов

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж