Бритиш сургуулийн багш нартай хамтдаа

Хуучирсан мэдээ: 2018.05.05-нд нийтлэгдсэн

Бритиш сургуулийн багш нартай хамтдаа

Бритиш сургуулийн багш нартай хамтдаа

Танай гэр бүлийг 5-р сарын 5-ны Бямба гарагт 12-17 цагийн хооронд Шангри-Ла Моллд болох “FAMILY DAY” өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Бритиш сургуулийн чадварлаг гадаад багш нар 3-15 насны хүүхэд багачууддаа зориулан өдрийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрөөх олон сайхан үйл ажиллагаа бэлдсэн байна.

Хамгийн бяцхан хүүхдүүддээ зориулж интерактив буюу гар бие оролцуулан гүйцэтгэх, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх хөтөлбөр бэлдсэн бол ах эгч нарт нь оюун ухааныг нь сорьж, мэдлэг нэмэгдүүлэх хөгжөөнт арга хэмжээ бэлджээ. Түүнчлэн  Бритиш сургуулийн сурагчдын уран зургийн болон гар урлалын бүтээлийн үзэсгэлэн, лего, оюун ухаан хөгжүүлэх толоомууд зэрэг багтсан юм.

Дээрх үйл ажиллагаанаас гадна хүүхдүүд нүүрэндээ гоёмсог зураг зуруулж, охид хумсаа чимэглэж, ирсэн зочид калиграф бичвэрийг дурсгал болон авч үлдэх боломжтой.

Арга хэмжээнд оролцсон бүх хүүхдүүдэд сугалааны тасалбар олгогдох ба тохиролд нь:

·         Бритиш Сургуулийн Зуны сургалтын эрхийн бичиг

·         Big Bowling төвд тоглох эрхийн бичиг

·         Англи номнууд болон

·         Шангри-Ла Моллын дэлгүүрийн эрхийн бичиг/хөнгөлөлтийн ваучер багтжээ.

Түүнчлэн тус арга хэмжээнд ирсэнээр Бритиш Сургуулийн Сургуулийн өмнөх боловсрол (цэцэрлэг болон бэлтгэл бүлэг), Бага, Дунд болон Ахлах ангийн сургалтын хөтөлбөр, элсэлтийн мэдээлэл ба Зуны Сургалтын мэдээлэл талаар авах боломжтой.

Г.Дөлгөөн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж