Ботокстой одууд юу хэлэв?

Хуучирсан мэдээ: 2018.05.05-нд нийтлэгдсэн

1. Женнифер Анистон: Хүмүүс намайг маш их тарилга хийлгэсэн гэж боддог нь худлаа. Би огт хийлгэж байгаагүй гэж хэлэхгүй ч гэсэн энэ бүхэн хэр их эрсдэл дагуулдгийг сайн мэднэ.

2. Куртни Кокс: Би заримдаа ботокс хэрэглэдэг. Нэг удаа хэтэрхий их хэмжээтэй ботокс хийлгэж алдаа гаргаж байсан. Тэр үед нүүрээ хөдөлгөж ч чадахгүй, арьсандаа баригдсан юм шиг л мэдрэмж төрж байсан. Түүнээс хойш хэмжээн дээр нь маш анхааралтай ханддаг болсон. Хэрэв чи өөрт таатай санагддаг зүйлээ зөв зүйтэй аргаар хэрэглэж байгаа бол үүнд буруу зүйл байхгүй шүү дээ.

3. Саймон Коуэлл: Би ботокс хийлгэдэг. Гэхдээ донтсон гэж хэлж болохгүй л дээ. Ер нь хотод ажиллаж амьдардаг ихэнх залуус л ботокс хийлгэдэг болсон байна.

4. Николь Кидман: Ботокс хэрэглэдэг болсны дараа царайнд минь гарсан өөрчлөлт надад таалагдаагүй. Одоо би ахиж ботокс хэрэглэхээ больсон. Би дахиад духаа хөдөлгөж чадаж байна шүү дээ.

5. Камерон Диаз: Би ботокс хэрэглэж үзэж байсан. Миний нүүр царай “эвгүй” тал руугаа өөрчлөгдөөд байсан нь таалагдаагүй. Миний хувьд царай минь минийх биш юм шиг санагдаж байснаас хөгширч байгаагаа харж суух нь илүү санагддаг болсон.

6. Гвинет Пэлтроу: Надад хэрэглэж үзээгүй арга байхгүй байх аа. Тавин нас хүрэх үед минь би мэс хэрэглэсэн байхыг үгүйсгэхгүй ч үлдсэн амьдралдаа дахин хэзээ ч ботокс хийлгэхгүй. Би яг л Жоан Риверс шиг галзуу харагдаж байсан.

7. Ким Кардашиан: Би нүднийхээ ойролцоо ботокс хийлгэж байсан. Надад бол тийм ч их үр дүн өгөөгүй. Миний царайг өөр хэн нэгэн шиг харагдуулаад байсан.

8. Синди Кроуфорд: Би ботокс хэрэглэж үзээд айсан. Миний бодлоор нүүр царайгаа өөрчлөхгүйгээр зүгээр явж чадаж байгаа бол бүх зүйл ок.

Г.Сүмбээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж