Өмнөговьчууд бэлчээр ашиглалтын сургалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Өмнөговьчууд бэлчээр ашиглалтын сургалт хийлээ

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд өнгөрсөн долоо хоногт "Тогтвортой амьжиргаа-2" төслийн шугамаар "Бэлчээр ашиглалтын зураглалын зориулалт, ашиглалт, тоо мэдээллийг боловсруулах нь" сэдэвт сургалт хийлээ. Сургалтад тус аймгийн сумдын газрын даамал, ХАА-н мэргэжилтэн, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус цаг уур, орчны шинжилгээний төв, Онцгой байдлын газрын мэргэжилтнүүд хамрагдлаа. Сургалтын үеэр оролцогчид сумын бэлчээрийн менежментийн төлөвлөлт, тоон  өгөгдөл боловсруулах БСТ-1 программ дээр ажиллах зааврыг бүрэн эзэмшсэн байна. Мөн бэлчээр ашиглалтын суурь зураглал 1:100 000 АО хэмжээтэй, ургамалжилтын зураглал 1:100 000 АО хэмжээтэйг тус тус сум, аймгийн ГХБХБГ-т хүлээлгэж өглөө.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж