Ж.Оджаргал: Бизнест оруулсан том хөрөнгө оруулалт бол залуу нас

Хуучирсан мэдээ: 2018.05.05-нд нийтлэгдсэн

Ж.Оджаргал: Бизнест оруулсан том хөрөнгө оруулалт бол залуу нас

Ж.Оджаргал: Бизнест оруулсан том хөрөнгө оруулалт бол залуу нас

Төрийн ордонд өнөөдөр ‘Оны залуу’ лекц унших арга хэмжээ зохиогдож байна. Энэхүү арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, MCS-ийн групуудын захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал, Хэвлэлийн удирдах зөвлөлийн дарга Ч.Номин нар илтгэл тавих ёстой байв. Гэвч, уг арга хэмжээнд Ж.Оджаргал, Ч.Номин нар ирээгүй юм. ‘Оны лекц’-ыг Монголын Залуучуудын холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд илтгэл тавих хүмүүсийг залуусын дунд явуулсан нууц санал хураалтаар тодруулсан талаараа тус холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат тайлбарлалаа. Тэрбээр ‘Монголын нийгэм, эдийн засаг, улс төрийн өнгөрсөн 25 жил үүрч ирсэн хүмүүсийн лекц сонирхолтой байгаа байх. Монголчууд бид нар алдаа онооноосоо суралцах ёстой. Монголчууд бид нар бүтээгч улс болох ёстой. Тиймээс хоёр бүсгүй хүн бүтээгч  болж байгаар бас талархал илэрхийлъя. Бүтээх хүмүүс боловсролтой байх ёстой’ гэсэн юм.

Оны залуу итгэл тавих арга хэмжээний салхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хагалж, ‘Аавын зурсан зам’ сэдэвт лекцээ уншлаа. ‘Хүмүүс намайг чи яаж оны залуу байдаг юм бэ гэж шоолоод байгаа. Би  амьдралдаа илтгэл тавьж чаддаггүй юм. Тиймээс амьдралынхаа тухай ярихаар шийдлээ. Би эхлээд эх орныхоо тухай хэдэн үг хэлье. Монголчууд 300-гаад жил харийн эрхшээлд амьдарсан. 1911 онд хувьсгалт хийх гэж оролдоод бүтэлгүйтсэн. Үүний дараа ардын хувьсгал ялсан. 1937 онд цаазлагдсан хүмүүсийн 70 орчим хувь нь хэлмэгдсэн түүх байдаг.  1990 онд ардчилсан хувьсгалтай зарлаж гурав дахь хувьсгалтай залгасан. 300 жил харийн дарангуйлалд амьдарсан Чингисийн үр сад 27 жил өөрийнхөөрөө амьдрах гэж үзэж байна. Энэ бол бидний түүх, монголчуудын түүх, тусгаар улсын түүх. Алдагдсан эрх чөлөө тусгаар тогтнолыг сэргээн мандуулна гэдэг их адармаатай зүйл байдаг юм байна гэдгийг өнгөрсөн 27 жил ойлгосон. Эрх чөлөө, тусгаар тогтнол, эрх мэдлийн гэх олон өөрчлөлт дунд хоёр том өөрчлөлт хийсэн. Нэг нь хөрөнгөлөг буюу капиталист эдийн засаг. Энэ нийгмийн том онцлог бол нэг хэсэг нь хөрөнгөжиж, нөгөө хэсэг нь хөлсний ажилчид байдаг, ийм л нийгэм. Хоёр дахь нь нүүдэлчин соёлоос суурин соёл иргэншилд шилжсэн. Энэ бол том хувьсгал. Улаанбаатарт өнөөдөр нэг сая хүн амьдарч байна. Энэ мэт адармаатай өөрчлөлтийг монголчууд туулж явна.  Тэр үед энэ сууж байгаа Ж.Оджаргал болон бусад залуус ганзагын наймаагаар бизнесээ эхлүүлсэн. 1990 онд Улаанбаатар машин бараг харагддаггүй, зөвхөн сайд дарга нар унадаг байсан бол өнөөдөр айл болгон машинтай болсон. Айлын том хүүхэд. Багадаа их дүрсгүй хүүхэд байлаа. Миний эмээ бол надад амь шигээ хайртай байв. Наймдугаар ангид байхдаа бараг сургуулиасаа хөөгдөх шахав. 10 дугаар ангид байхдаа сурлагаар сайн байгаагүй. Эхний тавд яваад байдаг байлаа. Аравдугаар анги төгсөөд Олон улсын харилцаа авлаа тэгсэн 30-д орсон нэг залуу би авах гэсэн юм гээд толгойгоо маажаад. Элсэлтийн шалгалтын комисс танай аав юу хийдэг вэ гэсэн хөдөлмөрийн баатах хоньчин гээд би хуваариа түүнд алдаж улсын прокурорын анги сонгож байсан юм.  Оджаргалын уурхай дээр би 2011 очсон. Би  монгол залуучуудаар бахархсан. Тэнд архи дарс алга. Тэнд дэггүй явдал алга. Би Оюутолгой дээр очиход газар доор 40 градусын халуун тунелийн дор ажиллаж байгаа монгол залуучуудтай таарсан. Би монголчуудын амьдрал гэгээн байна гэдэгт өчүүхэн ч эргэлздэггүй юм.

Түүний илтгэлийн дараа Ж.Оджаргалын оронд Ж.Од ирж илтгэлийг нь танилцуулав. ‘Бидний үед фээсбүүк, инстаграмм гэж байсангүй. Харин дурсгалын дэвтэр аялуулдаг байлаа. Бид 25 жилийн өмнө бизнесээ эхлүүлэхэд улс орон ямар байв аа. Инфляци 250 хувьд хүрч, айл өрх картаар бараагаа авдаг байлаа. Энэ үед найзуудтайгаа нийлж, хувийн бизнесээ эхлүүлсэн. Анхы оффис Урт цагааны нэг цэцэрлэгт эхэлж байлаа. Компани байгуулахад эхлэлийн хөрөнгө байсангүй. Дөрвөн сандал, нэг бичгийн машинтай ажлаа эхлүүлж байсан.  Хамгийн гоё нь бид мөрөөдөлтэй байсан.  Өнөөгийнх шиг интернет байхгүй болохоор мэдээлэл оруулж байсан. Бизнест оруулж байсан хамгийн том хөрөнгө оруулалт бол залуу нас цаг хугацаа байлаа. Монгол улсад 4 жи-г нэвтрүүлсэн улс гэдгээрээ дэлхийд 25-д бичигдэж байна. Гэр хороолол, хөдөө орон нутгаас интернеттэй холбох гэр интернет үйлчилгээг эрхлэх болсон. Орчин үеийн дэлхийн жишгийг монголчууд бид бие даан хэрэгжүүлж чадна. Ухаа худаг дээр бид бүгдийг тэгээс эхлүүлж байлаа.  Бид Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэр барьж, дотооддоо нэмүү өртөг шингээх, олон улсад өрсөлдөх болсон. Үүнийг Энержи ресурс дангаараа шийдэхгүй ээ. Ухаа худаг дээр ажиллаж байгаа олон зуун мянган хүний хүч хөдөлмөр юм.  Бизнест хамгийн чухал нь төлөвлөлт.  Би чадварлаг залуусаар багаа бүрдүүлэх дуртэй. Ирэх 25 жил бид юу хийх вэ. Нийгэм эдийн засагт томоохон өөрчлөлт орно. Энэ өөрчлөлт асар хурдтай явж байна. Бид байгаа боломжоо ашиглах хэрэгтэй. Далай лам хэлсэн байдаг. Монголчууд 20 зуунд маш зөв алхам хийсэн. Монгол, Түвд хоёр 20 зуунд адилхан байсан. Гэвч монголчууд үүдээ нээж дэлхийтэй хамт алхах болсон. Харин түвдүүд үүдээ хаасан. Дэлхийтэй нээлттэй харилцана гэдэг жижиг улс орны хувьд хэл соёлоо хамгаалж үлдэх арга юм гэж далай лам хэлсэн байдаг.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ‘Монголын инженерүүдийг  дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад бэлтгэнэ. Монголын төр боловсролынхоо системд анхаарна. Өрсөлдөөн бол Монголд дотроо яваад байгаа юм биш ээ. Дэлхийд өрсөлдөөн явж байна. Тиймээс монголчууд дэлхийтэй хамтарч өрсөлдмөөр байна. Залуу хүмүүс эрмэлзлэлтэй байдаг. Өөрөө өөрсдийгөө соён гэгээрүүлье. Өөрөө өөрсдийгөө боловсруулья. Өөрөө ёс зүй, ёс суртахууны хувьд өөрчлөгдөх хэрэгтэй.  Өөрчлөлт гэдэг үгийг эхлүүлдэг болохоос хүлээдэг цаг үе ард хоцорсон. Өөрчлөлтийг өөрөөсөө, хамт олноосоо, системээсээ цаг хугацаанаасаа эхлүүлэх хэрэгтэй. Өнөөдөр бид сурах бичиг, багш нарынхаа хандлагыг шүүмжилж байгаа. Улс төлөвлөгөөгөөр нэг ч салбараа орхихгүй бэлтгэдэг, тийм үе байсан.  Эрхүүгийн багшийн сургуулийг төгссөн.  Хүн болгон бурханаас өөрийн дүр зурагтай ирдэг. Гэхдээ багш хүний үүрэг бол бурханаас өгсөн зургийг нь хөгжүүлэх. Хүүхэд онц сурдаг, муу сурдаг, сайн сурдаг байхаас  илүү ардын хүүхдийн багш байх нь чухал. Хүүхэд болгон өөр учраас хүүхэд болгонд чиглэсэн сургалтыг цэцэрлэгийн хүүхдээс эхлүүлээд өөрчлөх ёстой. Багш хүүхэд болгонд нэг янзаар хичээл заах биш хүүхдийн зөв талыг харж хөгжүүлэх нь сурган хүмүүжүүлэх онцлог болж байна. Ангийн багш тухайн оюутан, тухай хүүхэд ямар онцлогтой вэ гэдэг дээр суурилж, хүн болгон өөрийн боломжоо нээх боломж олгох нь боловсролын системийн онцлог.

 Хэвлэл удирдах зөвлөлийн дарга Ч.Номин мөн ирээгүй, түүний оронд ‘Монгол ТВ’-ийн мэдээний албан дарга Э.Лхагва итгэл тавьсан юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж