Жак Рогге маргааш Монголд айлчилна

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Жак Рогге маргааш Монголд айлчилна

МҮОХ-ны урилгаар Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Рогге маргааш манай улсад айлчлах гэж байна. Тэрбээр ноднин Ванкуверт МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнтэй уулзахдаа 2011 онд Монголд айлчилна гэдгээ илэрхийлж байсан юм. Үүний дагуу тэрбээр энэ сарын 23-24-нд хоёр хоногийн хугацаатай манай улсад саатах ажээ. Ноён Жак Рогге маргааш 10.20 цагт МҮОХ-ны байранд хүрэлцэн ирж, “Лондон-2012” олимпийн наадмын урилга гардуулах юм байна.

Жак Роггегийн өмнө уг албыг хашиж байсан Хуан Антонио Самаранч 1978, 1979 онд Монголд хоёр удаа айлчилж байсан юм. Анх Испани улсаас Монгол Улсад суух элчин сайдын хувиар ОУОХ-ны дэд ерөнхийлөгч байхдаа ирсэн бол Олон улсын олимпийн хөдөлгөөнийг толгойлдог болчихоод манай улсад олимпийн айлчлах хийж байсан юм.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж