Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар хүүхдийн парк өнөөдрөөс /2018.05.04/ нээгдлээ. Мөн Парк руу ороход 1,000 төгрөгийн хураамж төлөхгүйгээр нэвтрэх боломжтой болжээ. Одоогоор нийт 22 тоглоомтойгоос галзуу хулгана, завь хоёр ажиллахгүй юм байна.
Нээлтийн хөтөлбөр:
- Хүүхдийн жүжиг
- Циркийн үзүүлбэр
- Хүүхэлдэйн жүжиг
- Хөгжилтэй тэмцээн уралдаан
- Амьд хөгжмийн тоглолт
Ажиллах цагийн хуваарь: Өдөр бүр 11:00-22:00 цаг.
Улирлын нээлтийг тохиолдуулан тавдугаар сарын 4, 5, 6-ны өдрүүдэд бүх тоглоом 50% хямдралтай байх аж.
Э.Ариун