Хуучирсан мэдээ: 2018.05.04-нд нийтлэгдсэн

Эх орон дуудаж байна

Эх орон дуудаж байна

Цэргийн жинхэнэ албаны 2018 оны I ээлжийн татлага нийслэлийн хэмжээнд өнөөдөр /2018.05.04/ эхэллээ.

Энэ хүрээнд өнөөдрөөс эхлэн цэрэг татлагыг гурав хоног зохион байгуулахаар боллоо. Ингэхдээ Баянгол 96, Баянзүрх 53, Сүхбаатар 31, Сонгинохайрхан 83, Хан-Уул 34, Чингэлтэй дүүргийн 24, Багануур дүүргийн Гүн галуутай сургуулийн байранд тус тус зохион байгуулагдах юм.

Иймд цэргийн алба хаагаагүй 18-25 насны иргэд заасан хугацаанд харьяа дүүргийнхээ “Цэрэг татлагын байр”-нд очиж иргэний цэргийн үүргээ биелүүлж, цэрэг татлагад орохыг холбогдох байгууллагаас санууллаа.

Иргэн та цэрэг татлагад хамрагдсанаар:

  1. Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлнэ.
  2. Эрүүл мэндийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт үнэ төлбөргүй хамрагдана. 
  3. Цэргийн жинхэнэ албанд татагдаж, төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол хангана.
  4. Зарим төрлийн төрийн үйлчилгээг авна. 

 Э.АРИУН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж