Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн асан Г.Баасангийн нэрийг АТГ-ын даргад дэвшүүлсэн ч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “голжээ”. Учир нь “Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” гэсэн шаардлагыг хангасан байх ёстой аж. Ингээд АТГ-ын марафонд Д.Даваа-Очир, Ж.Батсайхан нар түрүүлсэн юм.
Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн асан Г.Баасан олны анхаарлыг татсан сэдвүүдийг тунчиг овсгоотой шүүрч, ойр ойрхон хэвлэлийн хурал хийх болсон. Энэ нь түүний рейтингийг нэлээд өсгөж, АТГ-ын даргын төлөөх марафонд эхний 10-т багтсан байна. Харамсалтай нь шаардлага хангаагүй гэдэг шалтгаанаар “гологджээ”.
Т.НОМИН