Сонгинохайрхан дүүрэгт оношлогдсон малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм цуцлагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.05.04-нд нийтлэгдсэн

Сонгинохайрхан дүүрэгт оношлогдсон малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм цуцлагдлаа

Сонгинохайрхан дүүрэгт оношлогдсон малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм цуцлагдлаа

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Т-ийн суурь үхэрт  2018 оны гуравдугаар сарын 27-ны өдөр шүлхий өвчин оношлогдсонтой холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм хэрэгжүүлэн, НОБГ, НМХГ, НЦГ, НМЭГ, СХД-ын ЭМТөвийн эмч мэргэжилтэн, албан хаагчдын бүрэлдэхүүтэй Хээрийн штаб 30 хоног ажилласан байна.

Монгол Улсын Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Хүнс хөдөө аж ахуйн сайдын 2014 оны А/93 тоот тушаалаар батлагдсан “Мал амьтны шүлхий өвчинтэй тэмцэх заавар” болон бусад холбогдох хууль, дүрэм журмын дагуу хорио цээрийн дэглэмийг сахиулж халдварын голомтыг устгасан. Энэ хугацаанд мал эмнэлгийн арга хэмжээнд давхардсан тоогоор 355 өрхийн 17 адуу, 5175 үхэр, 191 хонь, 116 ямаа, 4067 гахай нийт 9566 малд үзлэг, угаалга хийсэн ба 338700 м2 хашаа хороо,  364200 м2 гудамж болон орчны талбай мөн устгалын голомтын 18000 м2 нийт 720900 м2 талбайг ариутгал халдваргүйтгэлд тус тус хамруулсан байна.  Түүнчлэн нийт 9 цэгт 142162 автомашиныг ариутгал халдваргүйтгэлд хамруулж ажилласан. Цаашид СХД-ийн Шар хөтөл, Баруун турууны АТШБТовчоо болон Багануур дүүргийн АТШБТовчоо дахь Ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгүүд үргэлжлэн ажиллах болно гэж нийслэлийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж