Хямрал Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Хямрал Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

Дэлхийн эдийн засаг 2008-2009 онд V хэлбэрийн уналтад өртсөн хэмээн олон улсын шинжээчид үздэг. Түүхий эдийн зах зээл дэх үнийн энэхүү уналтын дараа эдүгээ дахин эдийн засаг хямрах эхний давлагаа үүсээд байгаа билээ. Double Dip буюу дараалсан хоёр V хэлбэрийн уналт үргэлжлэх вий гэсэн айдас уул уурхайн салбарынхныг түгшээгээд байна.  Монголд орд газар эзэмшдэг компаниудын хувьцаа олон улсын бирж дээр энэ долоо эхний өдөр дахин унасан үзүүлэлт гарчээ. Америкийн эдийн засаг суларсныг дагаад түүхий эдийн зах зээл ийнхүү хямралд өртөж байгаа нь урт хугацааны үр дагавар авчрах уу, эсвэл богино хугацаанд сөрөг нөлөө үзүүлэх үү?

Монгол улсад 2013-2014 онд уул уурхайн салбарын оргил өсөлтийн жилүүд тохионо хэмээн төсөөлж байгаа билээ. Тэрхүү сайн төсөөлөл нь Double Dip-ийн нөлөөнд хэр өртөх бол? Эдгээр асуултад хариулах цогц мэдээллийн шинэ нэвтрүүлгээ “Хөгжил” хөтөлбөр бэлтгэлээ. Түүнчлэн манай хоёр хөршийн эдийн засаг дахь шинэ хандлагууд, улс төрийн байр суурь нь бидэнд хэрхэн нөлөөлөх талаар “Хөгжил” хөтөлбөрийн шинэ дугаар хөндлөө.

“Хөгжил “ хөтөлбөр Ням гаригт болгонд С1 телевизээр цацагдаж байна. Манай өмнөх дугааруудын архивыг www.mining.news.mn ба www.gogo.mn сайтуудаас давтан сонирхох боломжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж