Нэшвилл ялалт байгуулж цувралыг тэнцүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.05.04-нд нийтлэгдсэн

Нэшвилл ялалт байгуулж цувралыг тэнцүүллээ

Нэшвилл ялалт байгуулж цувралыг тэнцүүллээ

Цувралын 3 дахь тоглолтонд талбайн эзэн Виннипег Жетс багт итгэмээргүй ялагдал амссан Нэшвилл Предаторс баг цувралын 4 дэх тоглолтонд Виннипег Жетс багийг талбайд нь 2-1 харьцаатай хожиж цувралыг 2-2 болгон тэнцүүллээ. Зочин баг Нэшвилл Предаторс багаас Р.Хэртман болон Пи.Ки.Сюббан нар эхний хоёр үед гоол оруулж зочид тэргүүллийг авсан. Тэргүүллийг авсан зочид өмнөх тоглолтын хар дурсамжийг засаж хамгаалалтандаа хянамгай байснаар ялалт байгуулж чадлаа. Харин талбайн эздээс Фин залуу П.Лайне тоглолт дуусахтай зэрэгцэж багийнхаа нэг гоолыг оруулсан.

Ийнхүү Өрнөд бүсийн хагас шигшээд өрсөлдөж буй Нэшвилл Предаторс болон Виннипег Жетс багуудын цувралын харьцаа 2-2 болон тэнцлээ. Энэ өдөр Нэшвилл Предаторс багийн хаалгач П.Ринне хаалгаа сайн манаж багаа ялалт байгуулахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэснийг дурьдах хэрэгтэй. Хоёр багийн цувралын 5 дахь тоглолт Нэшвилл Предаторс багийн талбайд болно.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж