Залуу тоглогч Ж.Гуэнцел гангарч байна

Хуучирсан мэдээ: 2018.05.04-нд нийтлэгдсэн

Залуу тоглогч Ж.Гуэнцел гангарч байна

Залуу тоглогч Ж.Гуэнцел гангарч байна

NHL-н плэй-оффын бүсийн хагас шигшээ тоглолт тун сонирхолтой, өрсөлдөөнтэй өрнөж байна. Үүнийг илтгэх мэт эхний 4 цуврал тоглолт хийсэн багуудын харьцаа 2-2 болоод байгаагаас харж болно. Өнөө өглөө Вашингтон Капиталс болон Питтсбург Пингвинс багуудын цувралын 4 дэх тоглолт “ПиПиЖи Пайнтс Арена” ордонд болж талбайн эзэд 3-1 харьцаатай ялалт байгууллаа.

Өнөөдрийн тоглолтонд залуу тоглогч Ж.Гуэнцел 2 гоол оруулсан бол Е.Малкин нэг гоол оруулсан байна. Ж.Гуэнцелийн хувьд плэй-оффын тоглолт эхэлснээс хойш маш сайн тоглож байгаа бөгөөд аль хэдий нь 8 гоол оруулж, 11 дамжуулалт өгөөд байна. Ж.Гуэнцел бол яалт ч үгүй плэй-оффын тоглогч болоод байна. Тэр өнгөрсөн улирлын плэй-оффт мөн гайхалтай тоглож байсан. Тэгвэл энэ жил ч гайхалтай тоглож багийнхаа ялалтанд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж