Бостон цувралыг тэргүүлсээр

Хуучирсан мэдээ: 2018.05.04-нд нийтлэгдсэн

Бостон цувралыг тэргүүлсээр

Бостон цувралыг тэргүүлсээр

Плэй-оффын 2-р шатанд учраа таарсан Бостон Селтикс болон Филадельфиа76 багуудын цувралын 2 дахь тоглолт өнөө өглөө боллоо. Тоглолтын эхлэлийг зочин баг Филидельфиа76 сайн эхлүүлж эхний хагасыг 56-51 харьцаатай тэргүүлсэн. Харин 2-р хагаст талбайн эзэн Бостон Селтикс багаараа сайн тоглож цаг дуусахад 108-103 харьцаатай ялалт байгууллаа.

Ялалт байгуулсан талбайн эзэн Бостон Селтикс багаас 6 тоглогч 10-аас дээш оноо авсан бөгөөд Ж.Татум 21 оноогоор багаа тэргүүлсэн. Түүнээс гадна Т.Розье 20 оноо, 9 дамжуулалт, 7 самбар, М.Смарт 19 оноо, А.Хорфорд 13 оноо, 12 самбар авсан бол сэлгээнээс Ж.Браун 13 оноо, М.Моррис 11 оноогоор багтаа тус хүргэсэн байна.

Хоёр багийн эхний 2 цувралд ийнхүү талбайн эзэд ялалт байгуулж байна. Одоо Филадельфиа76 багийн талбайд дараагийн 2 тоглолт болно. Иймд Филадельфиа цувралын харьцааг өөрчилхийн төлөө тоглоно.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж