Цөмийн хаягдлыг эсэргүүцсэн жагсаал болж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Цөмийн хаягдлыг эсэргүүцсэн жагсаал болж байна

Монгол Улсад цөмийн хаягдал булшлахыг эсэргүүцэн Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ногоон эвсэл, Шударга иргэдийн фронт, Ард түмний хянан шалгах хороо, Гал үндэстэн холбоо, Хамуг Монгол хөдөлгөөнийнхөн Төв номын сангийн дэргэд тайван жагсаал хийж байна.

Жагсаалд цөмийн хаягдлын эсэргүүцсэн уриа лоозон барьж, АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозэф Байдэны ирэх цагийг хүлээж байгаа аж.

Мөн өчигдөр Fecebook-ээр нэгдсэн дөрвөн мянга гаруй залуусын төлөөлөл Монголд цөмийн хаягдал булшлах болон цөмийн станцын үйлдвэр барихыг эсэргүүцэн дуу хоолойгоо нэгтгэж, Сүхбаатарын талбайд жагссан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж