Ослын улмаас 47 хүн гэмтсэний 16 нь бага насны хүүхэд байжээ

Хуучирсан мэдээ: 2018.05.04-нд нийтлэгдсэн

Ослын улмаас 47 хүн гэмтсэний 16 нь бага насны хүүхэд байжээ

Ослын улмаас 47 хүн гэмтсэний 16 нь бага насны хүүхэд байжээ

Замын цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст долоо хоногийн байдлаар /2018.04.30-2018.05.04/  1204 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс  зам тээврийн ослын 834 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 47 хүн гэмтэж бэртсэний 16 нь бага насны хүүхэд, тэр дундаа 13 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна.

Тухайлбал, өчигдөр буюу тавдугаар сарын 3-ны өдөр  Баянзүрх дүүргийн нутаг Да хүрээ гудамж, Эрдэнэ толгойн замд H.Grace маркийн автомашин явган хүний гарцаар гарч байсан зургадугаар ангийн сурагч 12 настай Б-г мөргөж гэмтээсэн  байна. Мөн Хан-Уул дүүргийн нутаг 75-р сургуулийн баруун замд T.Harrier маркийн автомашин зургаан настай, есөн настай хоёр хүүхдийг мөргөж гэмтээжээ. Эдгээр осол гарах үндсэн шалтгаан нь  эцэг эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүй хөдөлгөөнд оролцуулдаг, насанд хүрээгүй хүнд даатгадаг. Мөн хүүхдүүд гарцгүй газраар зам хөндлөн гарах, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, түүнчлэн жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ биелүүлдэггүй  үйлдлээс шалтгаалан осолд өртөх нөхцөлийг бүрдүүлж байна.

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж