"Талх чихэр" ХК ISO 22000 стандартыг нэвтрүүлж гэрчилгээгээ гардан авлаа

Хуучирсан мэдээ: 2018.05.04-нд нийтлэгдсэн

"Талх чихэр" ХК ISO 22000 стандартыг нэвтрүүлж гэрчилгээгээ гардан авлаа

"Талх чихэр" ХК ISO 22000 стандартыг нэвтрүүлж гэрчилгээгээ гардан авлаа

Талх чихэр хувьцаат компани хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 22000 стандартыг талх гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт анх удаа амжилттай нэвтрүүлж гэрчилгээгээ гардан авлаа.

2005 оноос дэлхийн зах зээлд хэрэгжиж эхэлсэн уг стандартыг ‘Талх чихэр’ ХК Монгол Улсын хүнсний салбарт анх удаа хэрэгжүүлж буйгаараа онцлогтой юм. Эдүгээ дэлхийн 200 гаруй улс ‘ISO 22 000’ удирдлагын стандартыг нэвтрүүлжээ.

“Талх Чихэр” ХК-ийн ерөнхий менежер С.Тамираа ярихдаа: ‘Уг стандартыг нэвтрүүлэхээр 13 хүний бүрэлдэхүүнтэй баг 15 сарын турш судалгаа хийж хамтран ажилласны үр дүнд манай компани албан ёсоор ‘ISO 22 000′ хүнсний аюулгүй байдлын удирдлагын стандартын батламжаа гардлаа. Манай хамт олон өглөө бүр хэрэглэгчдэдээ эрүүл, шинэ бүтээгдэхүүнийг хүргэдэг. Ийнхүү бид үйл ажиллагаандаа хүнсний аюулгүй байдлын удирдлагын стандартыг нэвтрүүлснээр хэрэглэгчид рүүгээ чиглэсэн томоохон хөрөнгө оруулалт хийлээ. Манай компани нийслэлийн хэрэгцээний талх гурилан бүтээгдэхүүний 60 гаруй хувийг хангаж байна. хэрэглэгчид ямар нэгэн эрсдэлгүй, чанартай, найдвартай, бүтээгдэхүүн хэрэглэж, сэтгэл хангалуун үйлчлүүлэх боломжийг олгох үүднээс бид үйл ажиллагаандаа дээрх стандартыг нэвтрүүлж буй юм. Түүнчлэн манай компани 100 гаруй нэр төрлийн түүхий эдийг бэлтгэн нийлүүлэгчдээс авдаг. Тиймээс энэхүү стандартыг нэвтрүүлснээр бэлтгэн нийлүүлэгчдийн үйл ажиллагаа чанаржиж, тэдэнд хяналт, шаардлага тавих боломж бүрдэж байгаагаараа энэхүү стандартын ач холбогдол оршиж байгаа юм. Манай компани нийслэлийн 9 дүүрэг төдийгүй хөдөө орон нутагт шууд түгээлт хийж байна’ гэлээ.

‘ISO 22 000’ стандарт нь хүнсний үйлдвэрийн сүлжээнд /хэлхээ/ оролцож буй түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн хүнс үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах гээд эцсийн дамжлага хүртэлх бүх үйл ажиллагааг зохицуулдгаараа онцлогтой аж.

‘Талх чихэр’ ХК нь 34 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд эдүгээ 700 гаруй ажиллагсадтай 80 гаруй нэр төрлийн талх, нарийн боов, чихэр, бялуу,жигнэмэг  үйлдвэрлэж хэрэглэгчдэдээ хүргэж байна. Тус компани 2004 оноос инновацийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлжээ. Улмаар хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж суурилуулж Бялууны шинэ үйлдвэрээ нээхээр ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж