ШУА-иас санаачлан “Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын үеийн Монгол Улсын хөгжлийн асуудлууд” эрдэм шинжилгээ-онол практикийн бага хурлыг ирэх даваа /2018-05-07/гаригт зохион байгуулах гэж байна. Энэхүү хурлын гол зорилго нь Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын үеийн монгол улсын үндсэн хөгжлийн асуудлуудыг төр-шинжлэх ухаан-бизнесийн хамтын ажиллагааны хүрээнд хэлэлцэн, арга замуудыг судлан, тодорхойлоход оршиж байгаа юм.
Энэ үеэр 11 үндсэн илтгэл тавигдана. Тухайлбал, Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалыг уул уурхай яаж угтах вэ, XXI зууны боловсрол, хөдөө аж ахуйн хөгжлийн асуудлууд, Мэдээлэл холбооны технологи аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын хөдөлгөгч хүч болох нь, Ирээдүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэн үзүүлэх вэ. Хүн үү робот уу гэсэн сэдэвт илтгэлүүд тавигдана. Мөн Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын талаарх зарим улс орнуудын бодлого, туршлагуудаас танилцуулга хийх юм байна.
Технологийн 4-р хувьсгал гэж юуг хэлээд байна, ямаршуу өөрчлөлтүүд бий болох вэ, сүүлийн жилүүдэд бидний амьдралд нэвтрэн орж ирж буй аж үйлдвэрлэлийн 4-р хувьсгалд бид бэлэн байна уу зэрэг салбар салбарын сонирхол татсан мэдээллүүдийг энэхүү хурлын илтгэлүүдээс сонсох боломжтой юм.
Эх сурвалж: ШУА