Жанни Инфантино: “Орос улс Дэлхийн аваргад бэлэн байна”

Хуучирсан мэдээ: 2018.05.04-нд нийтлэгдсэн

Жанни Инфантино: “Орос улс Дэлхийн аваргад бэлэн байна”

Жанни Инфантино: “Орос улс Дэлхийн аваргад бэлэн байна”

ФИФА-н ерөнхийлөгч Ж.Инфантино өнгөрсөн пүрэв гаригт Орос улсад айлчлан ДАШТ-ний сүүлийн бэлтгэл ажилтай танилцаад “Орос улс энэ 6, 7 сард 2018 оны ДАШТ-нийг зохион байгуулахад үнэхээр бэлэн болсон байна” хэмээн мэдэгдсэн байна. Ж.Инфантино Сочи хотноо очиж дэлхийн аваргын бэлтгэл ажилтай танилцахдаа ийн мэдэгдсэн байна. Тэрээр энэхүү айлчлалынхаа үеэр Оросын ерөнхийлөгч В.Путинтай мөн уулзсан байна.

Ирэх 6 сарын 14-нөөс 7 сарын 15-ны хооронд Оросын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулагдах бөгөөд Оросууд үүнд зориулж тээврийн асуудлыг шийдвэрлэж, шинэ цэнгэлдэх хүрээлэнгүүдийг бариад байна. Оросын ерөнхийлөгч В.Путин “бид өөрсдийн үүрэг хариуцлагыг ойлгож байгаа. Бид одоо ч гэсэн илүү ихийг хийх хэрэгтэй гэдгээ ойлгож байгаа” гэжээ. Тэрээр дээр нь Орос орон бүх хүч чадлаараа ажиллаж тэмцээн дээр өндөр стандартыг хангаад уулзах болно гэжээ.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж