Зөвшөөрөлгүй барьсан барилгыг буулгаж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.04-нд нийтлэгдсэн

Зөвшөөрөлгүй барьсан барилгыг буулгаж байна

Зөвшөөрөлгүй барьсан барилгыг буулгаж байна

Зайсангийн аманд байрлах, Бурхантай хөшөөний ард зөвшөөрөлгүй барьсан таван давхар барилгын карказыг өчигдрөөс /2018.05.03/ буулгаж эхэллээ.

Уг ажлыг гүйцэтгэхэд 5-7 хоног шаардах аж. Ажлын хөлсийг зөвшөөрөлгүй барилга барьсан компаниас гаргуулах юм байна. Буулгах ажлыг ‘Мөнгөн хошуут хүлэг’ компанийнхан гүйцэтгэж буй аж.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өнгөрсөн хоёрдугаар сард Тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөл авалгүйгээр барьсан барилга, хашааг буулгах тушаалыг гаргасан байдаг.

Тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд  дээрх ажил хийгдэж байгаа юм.

Онцолход, усны нөөцийг бохирдуулж, хомсдолоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж, тухайн орчны төлөв байдал, унаган төрхийг алдагдуулах эрсдэл бүхий газруудын жагсаалтад дараах газрууд оржээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж