Ихэнх нутгаар хүчтэй салхи шуурна

Хуучирсан мэдээ: 2018.05.04-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар хүчтэй салхи шуурна

Ихэнх нутгаар хүчтэй салхи шуурна

Өнөөдөр /2018.05.04/ Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай, хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2018 оны тавдугаар сарын 5-ны өдрөөс  09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Тавдугаар сарын 6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгаар бороо, хур тунадас орно. Салхи 6-нд баруун аймгуудын нутгаар, 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байна.Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 5-нд нутгийн зүүн хэсгээр, 8-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж