“Их Эе”-ийн товыг гаргажээ

Хуучирсан мэдээ: 2018.05.04-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх "Их Эе"

“Их Эе”-ийн товыг гаргажээ

“Их Эе”-ийн товыг гаргажээ

Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Энэ хуралд 2002 оны дөрөвдүгээр “Их Эе”-ээс сонгогдсон гишүүд оролцсон юм.

Хурлаар “Их Эе”-ийн хурлын товыг гаргаж, тавдугаар сарын 18-д зохион байгуулахаар болжээ. Xурлыг улсын заан Ж.Ганболдын гаргасан саналын дагуу ээлжит тавдугаар “Их Эе” нэрийн дор хуралдуулахаар болсон байна.

‘Их Эе’-ийн хурлын бэлтгэл ажлыг дархан аварга Х.Баянмөнх, арслан Д.Мөнх-Эрдэнэ, нөгөө талаас улсын заан Ц.Магалжав, Б.Сайнбаяр нарын найман хүний бүрэлдэхүүн гаргаж хийхээр болжээ. 

Цэцдийн зөвлөлийн хуралд Үндэсний бөхийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, тэргүүн асан Р.Нямдорж, дэд тэргүүн асан Д.Данзан нарын бөхчүүд оролцсон байна. 

Үндэсний бөхийн холбооны дүрмэнд аль нэг Цэцдийн зөвлөл хуралдаж “Их Эе”-ийг хуралдуулах хурлын товыг гаргадаг байна. Тиймээс 2002 оны дөрөвдүгээр “Их Эе”-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн гишүүд хуралдаж, ‘Их Эе’-ийг хуралдуулахаар болжээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж