
Бусадтай олон үг хэлэлцэхээс зайлсхийж, цаг ямагт цэмцэгнэж явдаг тэрбээр өнгөрсөн онд Ардын намын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн болсон. Мөн “Бороо гоулд” компанийн Засгийн газартай харилцах ажилтан хийж байсан туршлага нь түүнийг өнөөгийн улстөрчидтэй учир зүйгээ олоход нь тусалдаг байж болох.
Нэг компанийн Засгийн газартай харилцах ажилтнаас Ерөнхий сайдын шадар туслах болсон намтраас нь харахад шүү дээ. Ямартай ч тэр тун хийгүй нэгэн. Биеэ авч явах чадвар, бусадтай харилцах димпломат чанар, мэдлэг боловсролын хувьд гээд аль, ч талаас нь харсан үнэхээр алдаа, дутагдал гээд байх зүйл үгүй. Гэхдээ түүний энэ давуу талыг зарим нэг нь “санаатай нөхөр” хэмээн дүгнэх нь бий. Тэгэхээр нууцын нууц хүч түүнд бий нь ойлгомжтой. Тэр хүч ааваас нь дамжаад С.Баяр руу нөлөөлж, улмаар Ардын намын удирлагыг татах соронзон болдог нь гарцаагүй ээ.
Г.Отгонжаргал
"Улс төрийн тойм" сонин
