
Өглөөний 10 цагт эхэлсэн Засгийн газрын хуралдаан үргэлжилсээр байна. Хэлэлцэх асуудлуудыг дарааллын дагуу хэлэлцэж байгаа бөгөөд Засгийн газрын гишүүд хуралдааны завсарлагаанаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөнгүй. Өнөөдрийн хэлэлцэх сэдэвт буй Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудал олны анхаарлыг татаж байгаа бөгөөд уг төслийн хэлэлцүүлэг хоёр удаа хойшлогдсоны эцэст өнөөдөр хэлэлцэх асуудлын дараалалд багтаад байгаа юм. Гэхдээ яг одоогоор энэ сэдвээр хэлэлцэж эхлээгүй байна.
Б.Энхмандах