Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар Б.Саранчимэг томилогдлоо

Хуучирсан мэдээ: 2018.05.04-нд нийтлэгдсэн

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар Б.Саранчимэг томилогдлоо

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар Б.Саранчимэг томилогдлоо

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны тогтоолоор  байгуулж, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ажлын хэсгийн ахлагчаар ажиллах боллоо.

Ажлын дэд хэсгийн хуралдаан болж ус ашиглагч, бохирдуулагч аж ахуйн нэгж, байгууллагын талаарх мэдээлэл, ус бохирдуулсны төлбөрийн доод, дээд хязгаарыг тогтоож байгаа үндэслэл, тооцоог тодорхой гаргаж ирэх үүргийг ажлын дэд хэсгийн гишүүдэд өглөө.

Ус бохирдуулж л байгаа бол төлбөрөө төлөх ёстой. Энэ төлбөр нь эргээд усны нөөцөө, байгаль орчноо  хамгаалахад зарцуулагдах ёстой гэсэн зарчмыг хатуу баримтлах болно гэж Б.Саранчимэг гишүүн ажлын дэд хэсгийн хуралдаанд онцлон хэллээ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж