2018 оны тавдугаар сарын 2-ний Лхагва гарагт Southwest Airlines компанийн Чикаго – Нью Жерси чиглэлийн 957 дугаартай нислэг үйлдэж явсан онгоц Кливланд хотын Cleveland Hopkins олон улсын нисэх буудалд ослын буулт хийжээ.
Нислэгийн үеэр цонхон талын суудалд сууж явсан зорчигийн мэдүүлснээр “Гэнэтийн маш чанга чимээ гарсны дараа цонхонд цууралт үүсч, цонхны доод хэсгийн шилэнд жижиг хэмжээний онгорхой үүссэн байсан” гэсэн байна.
Америкийн агаарын тээврийн удирдах газраас цонхонд үүссэн цууралтын шалтгааныг тодорхойлохоор ажиллаж байна.
“Онгоцон дотор агаарын битүүмжлэл алдагдаагүй тул хүчилтөрөгчийн маск дэлгэгдээгүй. Онгоцонд байсан бүх зорчигчид эсэн мэнд, аюулгүй байгаа” талаар Америкийн агаарын тээврийн удирдах газраас албан ёсоор мэдэгджээ.
Southwest Airlines компаний хувьд ойрын хугацаанд гарсан хоёр дахь удаагийн ослын буулт хийсэн үйл явдал болж буй нь энэ юм. Өмнө нь, 2018 оны дөрөвдүгээр сарын 17-ний өдөр Нью Йорк – Ла Гуардиа чиглэлийн 1380 дугаартай нислэг үйлдэж явсан онгоцны хөдөлгүүр сэнсэнд гэмтэл гарсны улмаас шөнө дунд Филадельфиа хотод ослын буултыг амжилттай хийсэн юм.
Энэ хэрэгтэй холбогдуулан өнгөрсөн долоо хоногт ерөнхийлөгч Доналд Трамп ослын буултыг амжилттай хийж, олон хүний амийг аварсан нисгэгчийн гавъяаг үнэлэн, шагнажээ. Энэ үеэр 1380 дугаарын нислэг үйлдэж явсан Боинг-737 онгоцны зорчигчийн цонх хагарч, дэргэд нь сууж явсан Женнифер Риордан харамсалтайгаар амь насаа алдсан юм. .
Г.Сүмбээ
Эх сурвалж: CNN