Москвагийн Шереметьево онгоцны буудал шинэ терминалтай боллоо

Хуучирсан мэдээ: 2018.05.04-нд нийтлэгдсэн

Москвагийн Шереметьево онгоцны буудал шинэ терминалтай боллоо

Москвагийн Шереметьево онгоцны буудал шинэ терминалтай боллоо

Москва хотын олон улсын Шереметьево онгоцны буудалд зорчигчдод зориулсан шинэ В  терминал нээгдлээ. Шинэ терминалаас эхний онгоц тавдугаар сарын 3-нд хөөрчээ. Эхний нислэгийг “Аэрофлот” хийсэн байна.

Энэхүү терминалийг ирэх зургадугаар сард эхлэх хөлбөмбөгийн ДАШТ-д зориулан нээж байгаа юм. Гэхдээ энэ терминал Шереметьево-гийн Хойд терминалийн нэг хэсэг болж байгаа ажээ. Шинэ терминалийн зорчигчийн нэвтрүүлэх хүчин чадал жилдээ 20 сая юм. Энэ нь цагт 4100 зорчигч гэсэн үг. 

Шинэ терминаль 109,713 мянган квадрат метр талбайтай, хоёр бизнес заал, 1600 квадрат метр Vip заалтай юм.

Терминал B нь Шереметьево буудлын дотоодын нислэгийн гол цэг болох ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ
 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж