ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр уламжлалт нэгэн арга хэмжээ энэ удаа болохгүй нь тодорхой болжээ. Энэ нь тангараг өргөж байгаа Ерөнхийлөгч тусгай зассан машинаар хотын гудамжаар яван Кремльд ирдэг хэсэг юм.
2018 оны гуравдугаар сарын 18-нд явагдсан сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин сонгогчийн олонхийн буюу 67 хувийн санал аван ялалт байгуулсан. Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол ирэх Даваа гариг буюу тавдугаар сарын 7-нд болно.
Эх Сурвалж: РИА НОВОСТИ