Амралтын өдрүүдэд юу үзэх вэ?

Хуучирсан мэдээ: 2018.05.04-нд нийтлэгдсэн

Амралтын өдрүүдэд юу үзэх вэ?

Амралтын өдрүүдэд юу үзэх вэ?

Энэ амралтын өдрүүдэд та юу үзэхээ төлөвлөсөн үү. Тэгвэл таньд бэлдсэн үзвэрийн хуваарийг түүвэрлэн хүргэе. “Гэгээн муза”олон улсын театрын наадам энэ сарын 13-д болно. 14 дэх удаагийн эл наадамд зориулсан олон сонгодог бүтээлүүдийг драмын театрын тайзнаа амилуулна. Мөн П.И.Чайковский “Евгений Онегин’, Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийг тоглох юм байна.

Энэ амралтын өдрүүдэд болох үзвэрийн хуваарийг хүргэе.

УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР:

  • Тавдугаар сарын 5-нд 17:00 – П.И.Чайковский “Евгений Онегин” дуурь
  • Тавдугаар сарын 6-д 17:00 – Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурь

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР:

  • Тавдугаар сарын 5-нд 19:00 – “Өндөр гэгээ” дуулалт жүжиг
  • Тавдугаар сарын 6-нд 18:00 – Л.Толстой “Адууны түүх” сонгодог жүжиг

СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ

  • Тавдугаар сарын 6 -нд И.В.Гётегийн “ФАУСТ” пост драмын жүжиг
  • Тавдугаар сарын 4-нд 19:00 – “Playing love best” концерт       

АСА ЦИРК

  • Тавдугаар сарын 5, 6 -нд “The Voice of Mongolia” шигшээ шалгаруулалтын амьд тоглолт

АСЕМ Цогцолбор

Тавдугаар сарын 4-15-нд – “U film” уран бүтээлийн нэгдэл “Ангарагаас ирсэн эмэгтэй” модерн жүжиг тоглоно. Энэхүү жүжгийг эмэгтэй уран бүтээлчид бүтээж байгаагаараа онцлог юм. Жүжгийн зохиолыг Р.Эмүжин бичиж, Ц.Баясгалан найруулж, гол дүрд Г.Ундармаа, С.Идэрмаа нар тоглоно.

БЭСТ АРТ ГАЛЕРЕЙ:               

  • Тавдугаар сарын 9-ийг хүртэл реалист зураач Х.Баярын бие даасан хоёр дахь үзэсгэлэн “Уяхан замбуу тивийн наран”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж