ӨНӨӨДӨР ТАВДУГААР САРЫН 04
ХОТЫН ЦАГ АГААР
Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Өчигдөрөөс сэрүүсч 8-10 градус дулаан байна.
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
07.30
МҮХАҮТ-ын байранд Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан бизнес эрхлэгчидтэй уулзаж, өглөөний цай ууна. Холбоо барих утас: 99090339
09.00
ТЕАТР УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГА, УРАН БҮТЭЭЛЧИД, МЭРГЭЖЛИЙН УРЛАГИЙН ХОЛБООДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗАСГИЙН ГАЗРЫН II БАЙРНЫ СПОРТ ЗААЛАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА. Холбоо барих утас: 99054668, 99849000
Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, JCI Их хүрээ салбар байгууллага хамтран нэг цэцэг нэг дэлхий төслийн хүрээнд Улаанбаатар хотын утаа ихтэй бүсэд орших Нийслэлийн Ерөнхий боловсролын 14-н сургуулийн дунд эко орчин бүрдүүлэх, анги танхимын агаарын чанарыг сайжруулах, хүүхдүүдийг байгальд хайртай, хариуцлагатай, эерэг хандлагатай, иргэн болгон төлөвшүүлэх зорилготой цэцэг солилцох “Цэцгийн баяр – 2018” өдөрлөгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна. Холбоо барих утас:99194034 99100780 89119449
‘АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ДАХЬ ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН АСУУДАЛ’ СЭДЭВТ СЕМИНАР МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ХУРЛЫН ЗААЛАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА. хОЛБОО БАРИХ УТАС:80788078, 99849000
МУБИС-иас жилд 1 удаа Олон улсын хэмжээнд зохион байгуулдаг Олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ жил 5 дахь жилдээ “БОЛОВСРОЛЫН ЧАНАР, ҮР ДҮН” сэдвийн хүрээнд болно. Энэ удаагийн Олон улсын хуралд Монгол, Япон, ХБНГУ, Итали, АНУ, БНЭУ, ОХУ, БНХАУ, БНСУ, БНАКУ зэрэг 10 гаруй орны 80-аад эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж дээрх сэдвийн хүрээнд Боловсролд тулгамдаж асуудлууд, ОУ-ын чиг хандлагын чиглэлээр илтгэлээ хэлэлцүүлнэ. Холбоо барих утас: 88064875, 99282002
Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Дэд тэргүүлэгч Айлихуатай Төрийн ордон дахь албан өрөөндөө уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцана.
Эрүүл мэндийн яамны “Б” танхимд “АМЬ НАСЫГ АВАРНА” – ДЭЛХИЙН ГАР УГААХ ӨДРИЙН арга хэмжээ болно. Холбоо барих утас: 99179899, 86885060
10.00
Монголын улаан загалмай нийгэмлэг ‘Нээлттэй хаалганы өдөрлөг’ МУЗН-ийн төв байранд зохион байгуулна. Өдөрлөг нь жил бүрийн 5 дугаар сарын 8-ны өдөр тохиодог Монголын Хүмүүнлэгийн өдрийг угтсан арга хэмжээнүүдийн хүрээнд болж байгаа юм. Холбоо барих утас: 99178341, 99006602
МУИС-ийн хичээлийн 1-р байрны 320 тоотод К.Марксын мэндэлсэний 200 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болно. Хуралд Куба улсын ЭСЯ, Беларусь улсын ЭСЯ, Казакстан улсын ЭСЯ, Вьетнам улсын ЭСЯ-д оролцоно
Дүнжингарав худалдааны төвийн Төрийн үйлчилгээний нэг цэгийн үйлчилгээн дээр Гэрэгэ киоскын нээлтийн үйл ажиллагаа болно. Энэ машинаар тээврийн хэрэгслийн албан татвар, орон сууцны төлбөр, автомашины торгууль, гар утасны төлбөр, төрийн үйлчилгээний хураамж төлж, үзвэр үйлчилгээний тасалбар худалдан авах боломжтой юм байна
Аудитын компанийн захирлуудын зөвлөгөөн Сангийн яамны 9 давхрын хурлын зааланд болно. Аудитын чиглэлээр төрөөс баримтлах бодлого чиглэл, аудитын үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар хэлэлцэнэ. Зөвлөгөөнд Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аудитын газар, аудитын компанийн төлөөлөл оролцоно.
11.00
Үндэсний бичиг үсгийн баяр-2018 нэгдсэн арга хэмжээний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа Үндэсний номын сангийн өмнөх талбайд болно. Холбоо барих утас: 8811-1046
Бүгд Найрамдах Намын Онц Их Хурал “Соёлын Төв Өргөөнд” болно.
12.00
“BARILGA EXPO 2018” Орон сууц, ногоон барилгын үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын ажиллагаа Мишээл экспо төвд болно.
‘Улаанбаатар марафон-2018’ олон улсын гүйлт Зохион байгуулах талаарх Хэвлэлийн бага хурал хийнэ.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 18 ДУГААР СУРГУУЛЬ ДЭЭР ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН БИЧГИЙН СОЁЛОО ТАНИУЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАГШ СУРАГЧДЫН ДУНД ТЭМЦЭЭН УРАЛДААН МӨН МОНГОЛ БИЧГИЙН БИИЙРЭН ДУГУЙЛАНГЫН ТАЙЛАН ҮЗЭСГЭЛЭН ГАРНА. Холбоо барих утас:90094232
14.00
- “Уурхайн ус ба байгаль орчин” 2018 сэдэвт онол практикийн бага хурал ШУТИС-ийн төв номын санд болно.
16.00
Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн “Орд” арт галлерейд Д.Ганболд багштай уран зургийн дугуйлангийн Өсвөрийн Залуу зохион Бүтээгчдийн Лабортори сургуулийн 12Д ангийн сурагч Т.Энхмарал нь өөрийн авьяас билиг ур ухаанаа шингээн бүтээсэн “УРСГАЛ” нэртэй анхны бие даасан үзэсгэлэн нээлтээ хийнэ Холбоо барих утас:99069089, 94441550
16.30
ХЭҮК-ын байрны буюу Засгийн газрын 11-р байрны хурлын танхимд Боловсрол эвсэл, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран зохион байгуулах “Боловсролын салбарын хариуцлага, санхүүжилтийг нэмэгдүүлэх арга зам” олон талт уулзалт, хэлэлцүүлэг болно. Холбоо барих утас: 9929-9777, 7000-8292
ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД
1962.05.04 1962 онд Хятадаас БНМАУ-д тохиолдсон гамшигт тусламжаар эд материал өгөх бичигт Монголын Сайншандад гарын үсэг зурж, 1961 онд Монголын гамшигт өртсөн зүүн бүсийн аймгуудад Хятадаас 1890000 төгрөгийн үнэ бүхий бараа тусламжаар олгохоор болов.
1990.05.04-07 БНХАУ-ын дарга Ян Шанкуний урилгаар АИХ-ын тэргүүлэгчдийн дарга П.Очирбат БНХАУ-д айлчлал хийв. Энэ нь 1962 оноос хойш Монгол Улсын төрийн дээд албан тушаалтан анх удаа Хятадад айлчилж байгаа явдал байв. Айлчлалын үеэр БНХАУ-ын ГЯЯ-ны сайд Цянь Цичэнь БНМАУ-ын ГЯЯ-ны сайд н.Гомбосүрэн нар Хятад Монгол хоёр улсын Засгийн газар шинжлэх ухаан, техник, байгаль хамгаалах болон эрүүл ахуйн асуудлаар гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурав.
2011.05.04 БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт буцалтгүй тусламжаар 900.000 юанийн өртөгтэй газар тариалангийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол Улаанбаатар хотод болов.