Нийслэлийн Соёл урлагийн газраас өнөөдөр, маргааш “”Номоо солилцъё” өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ. Улаанбаатар хотын нийтийн төв номын санд болох өдөрлөгийн үеэр иргэд өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтай солилцон унших боломжтой юм байна. Иргэд хоорондоо гэрээ байгуулан номоо солилцох боломжтой аж. Түүнчлэн номын томоохон дэлгүүрүүд энэ үеэр хямдралтай номын худалдааг зохион байгуулах юм байна.
Энэ удаагийн “Номоо солилцъё” өдөрлөгийг Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд зохион байгуулж байгаа аж.
Ч.БОЛОР