Цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагыг нийслэлийн долоон дүүрэгт өнөөдрөөс эхлэн гурав хоногийн турш зохион байгуулахаар болжээ. Энэ хүрээнд нийслэлийн цэрэг татлагын товчоо хуралдаж, цэрэг татлагатай холбоотой цаг үеийн асуудал, бэлтгэл ажил зэргийг хэлэлцэв.
Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын бэлтгэл бүрэн хангагдаж, цэргийн зарлах дуудах мэдэгдэл 94.6 хувьтай тараагдсан байна. Мөн нийслэлийн хэмжээнд цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн ‘Эрүүл мэнд-цахим бүртгэл’ хөтөлбөр зохион байгуулж байгаа аж.
Мэдээллийн сангаар дамжуулан цэргийн насны иргэдийн өвчний бүртгэл, эмчийн бүртгэл, цэрэг татлагын бүртгэл, хувийн мэдээллийг нэгдсэн бүртгэлтэй болгох юм байна.
Ч.БОЛОР