Монголд анх удаа дөрвөн хүүхдэд элэг шилжүүлэн суулгахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2018.05.03-нд нийтлэгдсэн

Монголд анх удаа дөрвөн хүүхдэд элэг шилжүүлэн суулгахаар болжээ

Монголд анх удаа дөрвөн хүүхдэд элэг шилжүүлэн суулгахаар болжээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах төвийн эмч нар энэ сарын 4, 5-нд элэг шилжүүлэн суулгах 48, 49 дэх удаагийн хагалгааг хийхээр бэлтгэж байна. Тухайлбал, хагалгааны эхний өдөр Монголд анх удаа дөрвөн нас хоёр сартай хүүхдэд элэг шилжүүлэн суулгахаар болжээ.

Тус хамт олон элэг шилжүүлэн суулгах 50 дахь хагалгаагаа ирэх сарын 11-нд хийхээр төлөвлөж байгаа аж. Ингэхдээ хүндрэлтэй өндөр настай өвчтөнд хагалгаа хийхээр болжээ. Дашрамд, тус эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах төвийн хамт олны хүүхдэд хийсэн гурав дахь хагалгаа нь өнгөрөгч онд долоон настай Л.Бүжинлхамд хийсэн хагалгаа байсан аж. 

Э.Ариун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж