Би сэтгүүлчийн хувьд л ижил хүйстэнтэй болзсон

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Би сэтгүүлчийн хувьд л ижил хүйстэнтэй болзсон

Их Британи улсын сэтгүүлч, нийгмийн ажилтан, телевизийн хөтлөгч, хүүхдэд зориулан нийтэлдэг  “FirstNews” сонины захирал Пийрс Морганы BBC агентлагт өгсөн сонирхолтой ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр энэ удаа Англи улсад болон дэлхийд ижил хүйстнүүдийн гэрлэлтийн талаар болон нийгэмд хэрхэн хүлэж авч буй, мөн хүүхдийн эрхийг хамгаалах талаар ярьсан байна.


-Сайн байна уу, юуны өмнө таны сонинд хамгийн сүүлд нийт­лэгдсэн хүүхдийн эрхийн асуудлын талаар ярилцлагаа эхэлье. Таны нийтлэлд “Хүүхэд бүр тэгш эрхтэй байх нь шударга байхын эхлэл” гэж дурьдсан байсан?

-Миний нийтлэл хүн болгоны хувьд таатай сэтгэгдэл үлдээсэн явдалд би хувьдаа баярлаж байгаагаа уншигчдадаа илэрхийлмээр байна. Хүүхэд бүр тэгш эрхтэй байх нь энэ нийгмийн ирээдүйд сайн сайхан бүхнийг өөдрөгөөр харах тэдний өнцөгийг тодруулж өгч, үүгээр миний нийтлэлийн зорилгод дөхөх эхний алхам юм. Ээж, аав нь хүүхдээ хэдий чинээ хайрлаж хүндэтгэнэ, төдий чинээ хүүхэд эцэг эхээ хүндэлж хайрлах болно. Энэ хэсгийг гэр бүлийнхэндээ сайн ойлгуулбал хүчирхийлэл, хүйтэн харьцаа гэх мэт гэр бүлийн асуудлууд бага ч гэсэн үгүй болно гэдгийг зарим хүн ойлгодоггүй.

-Би хувьдаа таны хэлэх гэсэн зүйлийг ойлгосон. Эх, эцэг болох амархан ч үүнийг төлөвшүүлэх нь хамгийн чухал байх?

-Аз жаргалтай гэр бүлийн хамгийн эхний шинж гэвэл “Хайр, хүндэтгэл”. Манай улсын хувьд саяхан өсвөр насны залуус дөрвөн өдрийн үймээн самууныг хийж байгаа нь бас эцэг эхийн анхаарал хайрамжгүй байдлаас үүссэн балаг гэж ойлгож болно. Мэдээж эцэг эх нь сайн хүмүүжүүлсэн бол, хүүхдүүд нь гэртээ машин шатаахаас өөр зүйл хийгээд байж байхсан болов уу. Өөрөөр хэлбэл энэ нь сэтгэхүйн, бас нийгмийн гажуудал.

-Сэдвийг тэс өөр чиглэл рүү хазайлгаад та ижил хүйстнүүдийн талаарх бодлыг сонирхмоор байна. Хамгийн сүүлд хэд хэдэн оронд ижил хүйстнүүдийг хүлээн  зөвшөөрсөн шүү дээ?

-Тэд бол “Хүмүүс” гэдэг үгэнд багтах ёстой. Учир нь тэднийг цаанаас нь тийм төрүүлсэн эцэг эх улс орон ч буруутай биш. Тэд зүгээр л байгалиасаа л ижил хүйстэн төрсөн юм. Ийм хүмүүсийг ял­гаварлан гадуурхах тухай хууль аль ч улсад байхгүй. Зарим хүмүүс ойлгодоггүй, хүлээн авдаггүй. Тэр ч бүү хэл үзэн яддаг. Ижил хүйстэн ч гэсэн хүний эрхийг эдэлж, бусдын адил гадуурхагдахгүй ажиллаж, хүссэн амьдралаараа амьд­рах нь тэдэнд олгогдсон эрх гэж ойлгох хэрэгтэй. Зарим газар тэднийг хүлээн зөвшөөрч байгаа нь авууштай. Харин зарим улс оронд тэднийг зэрлэг балмад үйлдэл мэт хүлээн авдаг нь нууц биш.

-Нууц биш бол та ижил хүйстэнтэй болзож байсан гэсэн, Үнэн үү?

-Би болзсон. Гэхдээ миний хувьд болзоно гэдэг нь “Би ижил хүйстэн” гэсэн үг биш. Харин ч тэдний дотоод ертөнцийг мэдэхийн тулд, сэтгүүлч хүний хувьд болзсон юм. Тэдний хагас тусгаарлагдсан ертөнц зарим тал дээр асуудал дагуулдаг нь амьдрах орчинг хүссэнээрээ өөрчлөх эрхийг нь хязгаарладаг гэж хэлж болно. Тэгээд би тэдэнтэй болзсон болхоор ихэнхи хүмүүсийн хувьд ижил хүйстэн болж хувирдаг, тийм л гажуудалтай нийгэмд мөр зэргэцэн алхаж байна.

-Гажуудалтай нийгэмд гэж та Их Британий хувьд хэлээд байна уу. Дэлхийн хувьд хэлээд байна уу?

-Дэлхийн хувьд. Ерөнхийдөө гэж хүлээн авч болно. Би тэднийг өмөөрч байгаа юм биш. Харин түрүүн хэлсэнчлэн “Хүн бол хүн” гэдэг ойлголтыг олон нийтэд ойлгуулахыг хичээж байна.

-Та ижил хүйстнүүдийн гэр­лэлтийн талаар юу гэж дүгнэх вэ?

-Миний хувьд “Эрхээ эдэлж байна” л гэж ойлгож байгаа. Ижил хүйстнүүдийн талаарх судал­гаа­гаар өсвөр насанд шилжих мөчид өөрийгөө таньж, ижил хүйстэн бо­лохоо нээн илрүүлдэг. Нэг амьд­рах энэ ертөнцөд өөрийн хүс­сэн амьдралаа зохиож, хүсэл мө­рөөдлөө биелүүлж байх нь хүн болгоны бодож явдаг зүйл биз дээ. Гэрлэлтийн талаар би ч бас хүлээн зөвшөөрч байна. Учир нь ижил хүйстнүүдийг хооронд нь жирийн амьдралтай болгох тэр гольдролд оруулах эхний алхам “Үнэнч байж, нэг хүнийг хайрлах” гэрлэлтийг хүлээн зөвшөөрснөөр олон зүйл шинээр гарч ирнэ. Жишээ нь ижил хүйстнүүдэд зориулсан хууль, тэдэнд зориулсан ресторан, ажлын газар, хамт олон гэх мэт. Бидний ойлгодоггүй зүйлс энэ ертөнц дээр олон бий.

-Та ижил хүйстнүүдийн гэр­лэлтийг товчхондоо тайлбар­ла­чихлаа. Олон нийтийн дунд нэгэнт хүлээн зөвшөөрөх нь бусдыгаа ч бас хүндэтгэх нэгэн соёл гэж хэлж болох уу?

-Мэдээж тэгж ойлгож болно. Олон нийтийн газар хосууд үнсэлцээд, бусдад үлгэр жишээ болох үйлдэл гаргаад байвал хүмүүс буруугаар хүлээж авдаг. Түүншиг ижил хүйстнүүд олон нийтийн газар жирийн хүмүүс шиг байх ёстой, шаардлагатай. Энэ нь тэдний зүгээс ойлгох томоохон ёс суртахууны хичээл гэж хэлж болно. Хараад байх нь зарим оронд ижил хүйстнүүд олон нийтийн газарт үнсэлцэх мэт үйлдэл нь юуны өмнө бусдыгаа үл хүндэлж байгаагийн илрэл. Нөгөөтэйгүүр, хүүхдүүд тэднийг хараад юу гэж ойлгох вэ.  Нэг хүүхэд ээж, ааваасаа “Энэ ах яагаад эрэгтэй хүнийг үнсээд байгаа юм бэ” гэж асуувал бид юу гэж хариулахаа мэддэггүй. Харин дараа нь бидний хүүхэд ижил хүйстэй нэг найзтайгаа үнсэлцээд зогсож байвал та юу гэж дүгнэх бол. Бас л нийгэмд харилцан зохицуулах асуудлууд олон байгаа талаар би хэлэх гээд байна. Магадгүй зарим улсад хүлээн зөвшөөрсөн нь соёлтой, нийгэмд зөвөөр хүлээж, харилцан хүндэтгэх нь сайхан л байх. Харин нөгөө хэсэг хүмүүс үүнийг хүлээн авахгүй, тэр нийгэмд ижил хүйстэн гэдэг ойлголт шууд үгүйсгэгдэж байдаг.

-Хүрэлцэн ирж сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж