Дэлхийн банкны төлөөлөгчид салбарт хэрэгжиж буй үндэсний хөтөлбөрүүдтэй танилцлаа

Хуучирсан мэдээ: 2018.05.03-нд нийтлэгдсэн

Дэлхийн банкны төлөөлөгчид салбарт хэрэгжиж буй үндэсний хөтөлбөрүүдтэй танилцлаа

Дэлхийн банкны төлөөлөгчид салбарт хэрэгжиж буй үндэсний хөтөлбөрүүдтэй танилцлаа

Дэлхийн банкнаас Монгол Улсын Засгийн газрын үндэсний хөтөлбөрийг дэмжих зорилгоор “Үр дүнд суурилсан хөтөлбөр” хэрэгжүүлэх зорилгоор 2018 оны 5 дугаар сарын 2-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллаж байна. Дэлхийн банкны төлөөлөгчид өнөөдөр (2018.05.03) ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат тэргүүтэй яамны удирдлагууд болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдтэй танилцлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт дунд хугацаанд ‘Малын эрүүл мэнд’, ‘Үйлдвэржилт 21:100’, ‘Ноолуур’ зэрэг эдийн засгийн ихээхэн ач холбогдол бүхий үндэсний хөтөлбөрүүд хэрэгжих юм. Тухайлбал, Малын эрүүл мэнд хөтөлбөрийн тухайд 6 зорилтын хүрээнд 28 арга хэмжээ авч хэрэгжүүлснээр мал эмнэлгийн хууль эрх зүйн орчин шинэчлэгдэж, мал, амьтны гоц халдварт, халдварт өвчин, шинээр дахин сэргэж буй өвчнийг эрт илрүүлэн, өвчнөөр тайван байдлыг бүс нутгаар баталгаажуулах зэрэг үр дүн хүлээж байна.

‘Үйлдвэржилт 21:100’ үндэсний хөтөлбөр бол 21 аймагт шинээр 100 үйлдвэр барих зорилттой бөгөөд бүс нутгийн онцлогт тохирсон, нөөцөд тулгуурласан тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. Ноолуур хөтөлбөр нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан тодорхой зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй хөтөлбөр бөгөөд үйлдвэрлэл эрхлэгчдэд чиглэсэн хөрөнгө оруулалт болон санхүү зээлийн уян хатан бодлого явуулах замаар ноолуурын боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, экспортын баримжаатай кластерыг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой. 

Эх сурвалж: ХХААХҮЯам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж