“Тархины харвалт, зүрхний шигдээсийн сэргээн засах эмчилгээ” сэдэвт сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2018.05.03-нд нийтлэгдсэн

“Тархины харвалт, зүрхний шигдээсийн сэргээн засах эмчилгээ” сэдэвт сургалт боллоо

“Тархины харвалт, зүрхний шигдээсийн сэргээн засах эмчилгээ” сэдэвт сургалт боллоо

Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/, Улсын гуравдугаар төв эмнэлэг /УГТЭ/ хоорондын байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд УГТЭ нь нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллага /төр, хувийн хэвшил/-д сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлэх чадамжийг сайжруулах, мэргэжил арга зүйгээр хангах зорилгоор “Тархины харвалт, зүрхний шигдээсийн сэргээн засах эмчилгээ” сургалтыг 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

Тус сургалтанд НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн сэргээн засах эмчилгээний эмч, хөдөлгөөн засалч 37, хувийн хэвшлийн байгууллагаас 33, нийт 70 хүн хамрагдсан бөгөөд үйл ажиллагааг нээж НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, УГТЭ-ийн Эрдэм шинжилгээ, сургалт, хамтын ажиллагаа хариуцсан орлогч дарга, Эрүүл мэндийн яамны Сэргээн засах судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, АУ-ны доктор  О.Батгэрэл нар үг хэллээ.

НЭМГ нь “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 3.1.10.7-д “Харвалт, шигдээсийн нэгжийг төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт байгуулах” гэсэн заалт, “Нийслэлийн эрүүл мэндийн дэд хөтөлбөр”-т тусгагдсан ажлыг хэрэгжүүлэх зорилгоор харьяа эрүүл мэндийн байгууллага /төр, хувийн хэвшил/-ын сэргээн засах тусламж, үйлчилгээнд тархины харвалт, зүрхний шигдээсийн сэргээн засах эмчилгээг нэвтрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд тус сургалтыг амжилттай зохион байгуулж, сэргээн засах эмчилгээний эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар нэмэгдлээ.

Эх сурвалж: НЭМГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж