"Карл Марксын онолын өв ба орчин үе" сэдэвт хурал болж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.03-нд нийтлэгдсэн

"Карл Марксын онолын өв ба орчин үе" сэдэвт хурал болж байна

"Карл Марксын онолын өв ба орчин үе" сэдэвт хурал болж байна

Карл Марксын мэндэлсний 200 жилийн ойд зориулсан ‘Карл Марксын онолын өв ба орчин үе’ сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр /2018.05.03/ Тусгаар тогтнолын ордонд болж байна. Хурлыг МАН-ын дэргэдэх Стратеги академи, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэн, Удирдлагын академи хамтран зохион байгуулж буй юм. 

XIX зууны философич, улс төрийн эдийн засагч, хувьсгалч Карл Хайнрих Маркс амьдралынхаа туршид үл ойлгогдох хүн байсан ч, түүнийг нас барсны дараа үзэл суртлууд нь хөдөлмөрчдийн хувьсгалд нөлөөгөө үзүүлсэн гэж үздэг. Энэхүү нөлөө нь Октябрийн хувьсгалын Марксист Большевикуудын ялалтын ачаар улам хүчээ авч, XX зуунд Марксист үзэлд бага ч болов автаагүй газар цөөхөн үлдсэн байдаг байна.

НҮБ-ын “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” болон “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, Социал демократизмын гол үзэл санаа болох “Эрх чөлөө-шударга ёс-эв нэгдэл”-ийн зарчмууд нь Карл Марксын үзэл санаатай ягштал нийцдэгийн зэрэгцээ  Карл Марксыг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хүн байсан гэдгийг харуулдаг аж.  Одоо ч дэлхий нийт Карл Марксын онол, үзэл баримтлалыг нарийвчлан судалж, дэлгэрүүлэх ажил эрчимтэй өрнөж байгаа аж.

Иймээс энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлаар нэрт философич Карл Маркстай холбоотой судалгаануудаар эрдэмтэн судлаачид хэлэлцүүлэг өрнүүлж байна. Мөн Карл Марксын онолуудын талаарх зарим номын үзэсгэлэнг дэлгэжээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж