Шороон шуурганы үеэр 76 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.05.03-нд нийтлэгдсэн

Шороон шуурганы үеэр 76 хүн амь үрэгджээ

Шороон шуурганы үеэр 76 хүн амь үрэгджээ

Энэтхэгийн хойд хэсгийн Ражастхан, Уттар Прадеш мужид шороон шуурганы үеэр 76 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн гэмтэж бэртжээ. Энэтхэгийн хойд хэсгийн нутгаар лхагва гаригт хүчтэй шороон шуурга шуурснаас цахилгаан тасарч, модод үндсээрээ булгаран, үхэр мал хорогджээ. Хүчтэй шуурга болох үеэр хохирогчдын олонх нь унтаж байсан аж. Цахилгаан тасарснаас 200-300 орчим өрх гэрэл цахилгаангүй болжээ.

Энэтхэгт жилийн энэ үед шороон шуурга элбэг болдог ч олон хүний амь үрэгдэх нь ховор аж. Засгийн газраас хохирогчдын гэр бүлд 400 мянган рупий буюу ойролцоогоор 6000 ам.долларын нөхөн төлбөр өгөхөөр болжээ. Шороон шуурганы дараа Энэтхэгийн Дели хотноо аадар бороо орсон байна.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж