Тайванийн JCI-ийн баг бизнес үзэсгэлэнд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2018.05.03-нд нийтлэгдсэн

Тайванийн JCI-ийн баг бизнес үзэсгэлэнд оролцож байна

Тайванийн JCI-ийн баг бизнес үзэсгэлэнд оролцож байна

Олон улсын залуу бизнес эрхлэгчдийн холбоо буюу JCI-ийн Тайвань дахь салбарын Ерөнхийлөгч Ли Бинь Кунь тэргүүтэй баг Монгол улсын JCI-иас анх удаа зохион байгуулж буй “Олон улсын бизнес үзэсгэлэн-2018”-д оролцож байна.  Үзэсгэлэн тавдугаар сарын 2-ны өдөр “Хүннү молл”-ын хоёрдугаар давхрын танхимд нээлтээ хийсэн бөгөөд нийт гурван өдөр үргэлжлэх юм. Тайванийн JCI-ийн төлөөлөл энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан Монголын бизнес эрхлэгчдэд Тайванийн шилдэг тэргүүлэх, сайн чанартай бараа бүтээгдэхүүнийг таниулан сурталчилж, Тайвань-Монголын худалдаа, эдийн засгийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа ба үүний зэрэгцээ өөрийн гишүүдийн Монголын зах зээлийн тухай ойлголт, мэдлэг мэдээллийг сайжруулахыг зорьж байгаа болно.

Тайваниас Монголд суугаа төлөөлөгчийн газрын Төлөөлөгч Хуан Куо Рун JCI-ийн Тайвань дахь салбарын Ерөнхийлөгч Ли Бинь Кунь болон гишүүдийн хамт

Урьд өмнө нь Монгол оронд олон удаа уригдан зочилж байсан Тайванийн JCI-ийн Ерөнхийлөгч Ли Бинь Кунь “энэ удаагийн үзэсгэлэнд урьсан явдалд талархал илэрхийлэх”-ийн зэрэгцээ “Монгол бол өнө эртний гайхамшигт түүхтэй, өвөрмөц нүүдлийн соёл, ёс заншилтай улс үндэстэн юм.  Тайваньчууд ч бас монголчуудын адилаар маш зочломтгой найрсаг ард түмэн бөгөөд би Монгол оронд зочлох бүртээ төрсөн гэртээ ирсэн мэт дотно сайхан мэдрэмж төрдөг” хэмээв. Тэрбээр мөн Монгол Улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 5.1 хувьд хүрсэн бөгөөд эдийн засгийн бусад үзүүлэлтүүд эерэг нааштай өсөлт гарсан. Монголын зах зээл өргөжин хөгжих маш өргөн далд нөөц бололцоо, боломжууд байгааг дурдав.  

Монголын Залуу бизнес эрхлэгчдийн холбоо нь Тайваниас Монголд суугаа төлөөлөгчийн газрыг энэхүү үзэсгэлэнд урьж оролцуулсан бөгөөд энэ үзэсгэлэнгээр дамжуулан Тайванийн аялал жуулчлалыг сурталчилж байгаа болно. Үүний зэрэгцээ Тайванийн “Эксим” банкны Монголын бизнес эрхлэгчдэд олгогдох 20 сая ам.долларын санхүүжилтийн зээлийн тухай мэдээллийг уг санхүүжилтийн зээлийн шугам бүхий арилжааны таван банк үзэж сонирхож буй иргэдэд холбогдох мэдээлэл болон зээлийн бодлогын тухай танилцуулах болно.  Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгчийн газрын Төлөөлөгч Хуан Куо Рун хэлсэн үгэндээ “Тайвань Монголын үйлдвэрлэлийн салбарууд харилцан бие биеэ нөхөх шинжтэй бөгөөд Тайванийн “Эксим” банкны санхүүжилтийн зээл нь Монголын бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд Тайваниас худалдан авалт хийхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэдэг болно” хэмээв.

Энэ удаагийн үзэсгэлэнд Тайвань, Япон, Өмнөд Солонгос, Герман, ОХУ, Итали зэрэг долоон орны 100 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа ба Тайваниас оролцож буй гишүүн компаниуд нь тоглоом, нано технологийг ашиглан үйлдвэрлэсэн алчуур, алчууран бүтээгдэхүүн, цахирмаа цэцэг, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн зориулалттай тосолгооны материал зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид багтаж байгаа юм.

Хаан банкны ажилтан үзэсгэлэнгийн үеэр Тайванийн Эксим банкны санхүүжилтийн зээлийн тухай мэдээлэл өгч байгаа нь

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж