Математикийн олимпиадад “Дэлгэрмөрөн” сургууль тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.05.03-нд нийтлэгдсэн

Математикийн олимпиадад “Дэлгэрмөрөн” сургууль тэргүүлжээ

Математикийн олимпиадад “Дэлгэрмөрөн” сургууль тэргүүлжээ

Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “Оюунлаг иргэн та –Монголын ирээдүй” математик, англи хэлний олимпиадыг дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулсан байна. Олимпиадад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын есөн сургууль болон 21 сумын 1250 гаруй сурагчид оюун ухаан, эрдэм мэдлэгээ сорин өрсөлджээ.

Математикийн олимпиадад сурагчдынхаа үзүүлсэн амжилтаар “Дэлгэрмөрөн” цогцолбор сургууль тэргүүн байр, “Эрдмийн далай” цогцолбор сургууль дэд байр, Их-Уул сумын сургууль гуравдугаар байр тус, тус эзэлжээ. Харин англи хэлний олимпиадад сурагчдынхаа үзүүлсэн амжилтаар “Эрдмийн далай” цогцолбор сургууль тэргүүн байр, “Дэлгэрмөрөн” цогцолбор сургууль дэд байр, Титэм ерөнхий боловсролын сургууль гуравдугаар байрыг тус, тус эзэлсэн байна.

Сурагчдын сурлагын амжилтыг ахиулах, багш нарын ур чадварыг үнэлэх зорилго дор зохион байгуулагддаг энэхүү олимпиад багш, сурагчдын төдийгүй эцэг, эхчүүдийн хүсэн хүлээдэг уралдаан болж, хэвшсэн. Учир нь багш нар хэр чадвартай вэ гэдгээ олимпиадад сойсон сурагчдынхаа амжилтаар харуулдаг юм. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж