Хөвгүүдээ “Бяцхан ханхүү 2018”-д оролцуулаарай

Хуучирсан мэдээ: 2018.05.03-нд нийтлэгдсэн

Хөвгүүдээ “Бяцхан ханхүү 2018”-д оролцуулаарай

Хөвгүүдээ “Бяцхан ханхүү 2018”-д оролцуулаарай

4-6 настай хөвгүүдийн дунд, хоёр үе шаттай зохиогдох “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” улсын уралдааны эхний шалгаруулалт тавдугаар сарын 12-нд болох гэж байна. Оролцогч хүүхдүүд энэ шатанд дуулах, бүжиглэх, уран унших ур чадваруудаар өрсөлдөх аж. Дараагийн буюу титмийн эзэн тодруулах гала тоглолт 26-нд болж, шилдгүүдээ тодруулна. Зохион байгуулагчдын зүгээс “Хүүхдийнхээ танхил насыг мөнхлөн үлдээх боломж тул эцэг эхчүүд минь идэвхтэй оролцоорой” гэж байсан.

Тэмцээнд хүүхдээ оролцуулахыг хүсвэл нэг хувь цээж зураг, төрсний гэрчилгээ, бүртгэлийн хураамж /10 000 төгрөг/ бүрдүүлээд, тавдугаар сарын 10-наас өмнө МҮЭСТО дээр бүртгүүлэх юм байна.

Г.ТҮШИГ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж