Үнэт цаасны төлбөр тооцооны шинэчлэгдсэн журмуудыг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2018.05.03-нд нийтлэгдсэн

Үнэт цаасны төлбөр тооцооны шинэчлэгдсэн журмуудыг танилцууллаа

Үнэт цаасны төлбөр тооцооны шинэчлэгдсэн журмуудыг танилцууллаа

Үнэт цаасны зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчимд суурилсан төлбөр тооцооны Т+2 горимыг эргэн нэвтрүүлэх ажил нэн тулгамдаад байгаа билээ.  Энэхүү ажлын хүрээнд 2017 оны 4 дүгээр сард ‘Монголын хөрөнгийн бирж’ ТӨХК-иар ахлуулсан ажлын хэсгийг ‘Арилжааны төлбөр тооцоо’ ХХК , ‘Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв’ ХХК болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны бүрэлдэхүүнтэй байгуулж, үнэт цаасны төлбөр тооцооны Т+2 горимд шилжихэд шаардлагатай 6 багц журмыг шинээр боловсруулаад байна.

Ажлын хэсгээс 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр уг журмуудын төслийг нийт үнэт цаасны компаниудад танилцуулж хэлэлцүүлсэн бөгөөд урьдчилсан төлбөрт системийг халж дараа төлбөрт системд шилжих, “Арилжааны төлбөр тооцоо” ХХК нь анхдагч болон хоёрдогч зах зээлийн төлбөр тооцоог гүйцэтгэдэг болох, тооцооны гишүүнчлэлийг бий болгох, зах зээлийг эрсдлээс хамгаалах зорилго бүхий Төлбөрийн баталгааны санг үүсгэн байгуулах зэрэг гол өөрчлөлтүүд эдгээр журмууд батлагдсанаар зах зээлд хэрэгжиж эхлэх юм. Хэлэлцүүлгийн дүнд зах зээлийн оролцогчид шинээр батлагдах журмын төслүүд болон зах зээлийн өөрчлөлтийг дэмжиж хүлээн авсан бөгөөд журмуудыг батлах зөвшөөрөл авахаар Санхүүгийн зохицуулах хороонд ойрын хугацаанд хүргүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж