Багш нарын цалин нэмэхгүй бол жагсана

Хуучирсан мэдээ: 2018.05.03-нд нийтлэгдсэн

Багш нарын цалин нэмэхгүй бол жагсана

Багш нарын цалин нэмэхгүй бол жагсана

Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооноос багш нарын цалин нэмэгдүүлэх асуудлаар өнөөдөр /2018.05.03/мэдээлэл хийлээ. Тэд цалин нэмэгдүүлэхийг шаардаж тавдугаар сарын 09-нд жагсана гэдгээ мэдэгдсэн юм. Цалин нэмэхгүй байгаа асуудалд Монголын Үйлдвэрчний эвлэлийн байгууллага хамгийн их хамаатай хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв.

Тэдний зүгээс багш нарын цалинг хамгийн багадаа нэг сая төгрөг хүртэл нэмэгдүүлэх шаардлага хүргүүлээд байгаа бөгөөд цалинг нэмэгдүүлэх түр хорооны хамт олон тавдугаар сарын 09-нд “Цалинг нэмүүлэх ялалтын жагсаал” зохион байгуулах аж.  Хэрвээ цалин нэмэхгүй бол энэ УИХ, Засгийн газар огцрох ёстой гэсэн шаардлагыг ч тавина гэлээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж