Сэтгүүлчид үнэнийг бичсэнийхээ төлөө буруудаж байна гэв

Хуучирсан мэдээ: 2018.05.03-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчид үнэнийг бичсэнийхээ төлөө буруудаж байна гэв

Сэтгүүлчид үнэнийг бичсэнийхээ төлөө буруудаж байна гэв

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр /2018.05.03/ тохиож байна. Энэ өдөртэй холбогдуулан сэтгүүлчид “Бидэнд яллахаас өөр эрхзүйн орчин алга” сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ.

“VTV” телевизийн сэтгүүлч Б.Болдбаатар:

-Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийт 49 удаагийн тохиолдлоор иргэний хариуцлага гэдэг торгуулийг сэтгүүлчид хүлээсэн байна. Улмаар хэдхэн сарын хугацаанд сэтгүүлчид 98 сая төгрөгийн торгууль төлжээ. Мөн 4-5 сэтгүүлч Эрүүгийн хуулиар яллагдагч болон татагдаад байгаа. Тэд хардах, шүүмжлэх, баримт материалыг дэлгэн тавих гэсэн гурван эрхийг зөрчсөн гэдэг үндэслэлээр буруутгагдсан байна. Зөрчлийн тухай хууль бол зөвхөн сэтгүүлчид төдийгүй нийт иргэдэд ч халтай заалт харагдаад байгаа юм. Сэтгүүлч баримт материалыг дэлгэснээрээ ард түмэнд үнэнийг дэлгэн үзүүлснээрээ буруутан болж байна. Зөрчлийн тухай хуулиар бид хулгайлсан, хүчиндсэн, бузарласан бүгдийг нээлттэй мэдээлэх эрхгүй болчихлоо. Олон нийтэд мэдээлчих юм бол Эрүүгийн хэрэг үүсгэн яллаж байна. Тиймээс сэтгүүлчдэд хэвлэн нийтлэх, мэдээлэх эрх огт байхгүй болсон. Зөрчлийн тухай хуулиар сэтгүүлчид хардах эрхээ эдэлж чадахгүй, иргэд мэдээлэл авах эрхээ ч хасуулж байгаа юм.

ТВ9 телевизийн сэтгүүлч Б.Батбилэг:

-Өнөөдөр бол үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх өдөр. Сэтгүүлч бол зүгээр л хүн байдаг юм. Энэ бол сэтгүүлчийн эрх чөлөөний тухай асуудал биш юм иргэдийн үнэн зөв мэдээллийг баримттайгаар, бодитойгоор хүлээж авах эрхэнд нь халдаж байгаа. Анх би 350 мянган төгрөгийн цалинтай байхдаа гурван хүнээс нэг өдөр, нэг дүүрэг дээр, нэг цагдаагийн хэлтэс дээр зуу зуун сая төгрөг нэхэмжилсэн зарлан дуудах хуудас хүлээн авч байсан. Сэтгүүлч Билэгээ ер нь хэн ч бай өөртөө хэрэгтэй нэг ч зүйлийг хэлдэггүй юм. Их хурлын гишүүдийн ёс зүйгүй үйлдлийг дэлгэн үзүүлснээрээ сэтгүүлч хожихгүй. Өнөөдөр ч би мэдэгдэл хүлээн авчхаад сууж байна. Энэ бүхэн яван явсаар авлигал, хэвлэл мэдээллийн хэрэгсэл хоёр холбоотой явдаг гэдэг нь харагдаж байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж